loader image
Skip to main content
  MembersMFCC
  • Categories
    • All categories
    • Баримт шалгалтын сургалтууд
  • Home
  • Бидний тухай
  • Хүсэлт илгээх
  • Холбоо барих
English ‎(en)‎
English ‎(en)‎ Монгол ‎(mn)‎
Log in
  MembersMFCC
Categories Collapse Expand
  • All categories
  • Баримт шалгалтын сургалтууд
Home Бидний тухай Хүсэлт илгээх Холбоо барих

Бидний тухай

imaeg-1

Монголын баримт шалгах төв


Түүхэн замнал


image 1

2020 оны 05 сарын 06

Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр Төв НҮТББ-ын дэргэд Монголын баримт шалгах төв албан ёсоор байгуулагдлаа. Ингэснээр цахим орчинд түгж буй эргэлзээтэй мэдээллийг баримтаар шалгаж, эх сурвалжаас тодруулан, бодит мэдээллийг олон нийтэд хүргэж эхлэв.

Read MoreRead Less
image 1

2021 оны 06 сарын 10

Олон Улсын Баримт Шалгах Сүлжээ (IFCN)-ний албан ёсны баталгаажуулалт авсан Монголын анхны байгууллага боллоо. IFCN-ий гишүүн болсноор хуурамч мэдээллийг шалгах арга зүй, шинэ тутам гарч буй технологийн дэвшил, баримт шалгалтын хэрэглүүрүүдийг ашиглах тусгай эрхтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэв.

Read MoreRead Less
image 1

2022 оны 06 сарын 07

Мета компанийн “Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөр”-т хамтран ажиллахаар болж, Facebook, Instagram платформд түгж буй хуурамч, төөрөгдүүлсэн зэрэг мэдээлэлд тэмдэглэгээ зүүж, баримтаар шалгасан бодит мэдээллийг шэйрлэсэн хаяг бүрд хүргэх автоматжуулалт эзэмших эрхтэй болов.

Read MoreRead Less
image 1

2024 оны 10 сарын 17

Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI)-ыг хангасан Монголын анхны байгууллага болсноор олон улсад хараат бус, мэргэжлийн үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрүүлж, зарим хайлтын эхэнд мэдээ, мэдээллээ гаргах дэмжлэг авдаг боллоо.

Read MoreRead Less
imaeg-1

2020 оноос хойш баримт шалгалт хийж, цахим орчинд түгж буй хуурамч, төөрөгдүүлсэн, бүрэн бус мэдээллийг залруулж, олон нийтэд баталгаатай эх сурвалжуудыг нээлттэй хуваалцаж ирлээ. Энэ үйл ажиллагаанд цахим хэрэглэгч бүрийн оролцоо, эргэх холбоотой амьд харилцааг эрхэмлэж, мэдээллийн боловсролтой, хэрсүү хэрэглэгчийг илүү олон болгох нь чухал гэдэгтэй Та санал нэгдэх байх. Тиймээс бидний үйл ажиллагаанд нэгдэж, нийгэмд өрнөж буй хуурамч мэдээллээр урхидан хүссэндээ хүрэх гэсэн санаархлыг зогсоож, учир шалтгааныг тайлбарлан, баталгаатай эх сурвалжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй хэн бүхэнд гүн талархал илэрхийлье. 

Э.Батцэцэг

Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч

mark

Баримт шалгагчид


card-1

Г.Гантуяа

Баримт шалгагч

card-1

Ш.Билгүүн

Ахлах баримт шалгагч

card-1

Ц.Энх-Өрнөх

Баримт шалгагч

card-1

Б.Үүрцайх

Баримт шалгагч

card-1

М.Бүжинлхам

Баримт шалгагч

Бидний тухай

Contact site support
You are not logged in. (Log in)
Data retention summary
Get the mobile app
Powered by Edwiser RemUI









  MembersMFCC
Privacy Policy Terms & Conditions

Copyrights Content